Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлын мэдээлэл

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай”

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлын мэдээлэл
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлын мэдээлэл. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/566 тоот тушаалын хүрээнд тус төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн дүгнэдэг.

2022 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн 4119 тохиолдол бүртгэгдлээ.

Нийт бүртгэсэн тохиолдлоос эмнэл зүйн 2095 буюу 50,86 хувь, эмнэл зүйн бус 2024 буюу 49.14 хувь, бусад шалтгаан 46.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна.

Тус төвөөс уг үйл ажиллагааг цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд туршилтын хувилбарыг ашиглалтад оруулаад байна.

Хуваалцах