Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг нэгтгэн гаргалаа

Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр боллоо. Энэхүү тайлангаар 2003-2014 оны буюу нийт 12 жилийн Монгол Улсын эрүүл мэндийн зардлын тооцооллын ерөнхий үр дүнг толилуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг нэгтгэн гаргалаа
Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг нэгтгэн гаргалаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр боллоо. Энэхүү тайлангаар 2003-2014 оны буюу нийт 12 жилийн Монгол Улсын эрүүл мэндийн зардлын тооцооллын ерөнхий үр дүнг толилуулж байна.

Тайлан нь:

- Эрүүл мэндийн зардлын ерөнхий үзүүлэлт
- Эрүүл мэндийн зардал: санхүүжилтийн эх үүсвэрээр,
- Эрүүл мэндийн зардал: эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр,
- Эрүүл мэндийн зардал: эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар,
- Эрүүл мэндийн зардал: газарзүйн байршлаар,
- Эрүүл мэндийн зардлын олон улсын харьцуулалт гэсэн 6 бүлэгтэй ба хэмжээс хоорондын хамаарлыг харуулсан Эрүүл мэндийн зардлын суурь мэдээлэл бий болж байна.

Энэхүү тооцооллоор Эрүүл мэндийн салбарын зардлыг олон улсад харьцуулах, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын үзүүлэлтүүдийг хэмжих, хянах, бодлого шийдвэр гаргахад ашиглах боломжтой болсон. Уулзалтад ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын зөвлөх Фе Вида Н.Ди-Лиачо нар оролцлоо. Уулзалтаар Эрүүл мэндийн үндэсний тооцоо номыг танилцууллаа.

Монгол улсын эрүүл мэндийн зардал 2014 онд 943.8 тэрбум төгрөг байгаа ба ДНБ-ний 4.2 хувийг эзэлж байна. Нэг хүнд ногдох зардал 2014 оны байдлаар 318.5 мянган төгрөг буюу 173.9 ам.доллар байна. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд улсын санхүүжилтийн эх үүсвэр давамгайлж байгаа боловч нийт санхүүжилтэд эзлэх хувь нь буурч, харин хувийн санхүүжилтийн хувь өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн нийт санхүүжилтэд улсын санхүүжилтийн эзлэх хувь 2003 онд 67.1 хувь байсан бол 2014 онд 61.5 хувь, хувийн санхүүжилт 2003 онд 23.3 хувь байсан бол 2014 онд 35.4 хувьтай байна.

Эрүүл мэндийн зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр авч үзвэл эмчлэн анагаах тусламж, үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 63.6 хувийг эзэлж байсан бол 2014 онд 60.1 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн зардлыг тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрлөөр авч үзвэл, хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн зардал хамгийн өндөр хувийг эзэлж байгаа хэдий ч эрүүл мэндийн зардалд эзлэх хувь нь буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2003 онд эрүүл мэндийн зардлын 58.9 хувь, 2014 онд 49.7 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн зардлыг газарзүйн байршлаар авч үзвэл, Улаанбаатар хотын зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 37.8 хувь, 2014 онд 47.5 хувийг эзэлж байгаа ба 2014 оны байдлаар нэг хүнд ногдох зардал 327.7 мянган төгрөг байна.

Хуваалцах