Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн яам: Коронавирусийн тохиолдол Монголд бүртгэгдээгүй

Дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн коронавирустэй холбоотой цаг үeийн асуудлаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын төлөөлөл саяхан мэдээлэл хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн яам: Коронавирусийн тохиолдол Монголд бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яам: Коронавирусийн тохиолдол Монголд бүртгэгдээгүй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн коронавирустэй холбоотой цаг үeийн асуудлаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын төлөөлөл саяхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монголд коронавирусийн тохиолдол илэрлээ гэсэн ташаа мэдээлэл тарж байна. Эрээн-Улаанбаатарын автобусаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн зургаан настай, эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Автобусанд явсан 17 хүнээс тархвар судлалын асуумж авч байна. Дээрх тохиолдолд өвчлөл гарсан улсаас зорчин ирж байгаа учир Хилийн хяналтын шугамаар халуурсан хүүхдээс шинжилгээ авах арга хэмжээ авсан” гэв.

Үүнээс гадна зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сошиал медиа хэрэглэгчид ташаа мэдээлэл түгээж байна. Тиймээс албан бус эх сурвалжийн ташаа мэдээллийг бусдад түгээхгүйгээр хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл түгээгээрэй гэв.

Хуваалцах