Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг"-ээр шагнав
Александр Леонидович Воронцов эмч нь "Гоё амьдрал" эмнэлгийн урилгаар 2011 оноос одоог хүртэл ажиллах хугацаандаа архи, тамхи, хар тамхи, мөрийтэй тоглоом, тураах гэх мэт донтох өвчнүүдийг үр дүнтэй эмчилснийг нь үнэлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөрхүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Леонидович Воронцовыг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шагнал гардуулах үеэр "Архинд донтох, түүнээс урьдчилан сэргийлэх, олон хүнийг сэтгэцийн донтолтоос аварч, өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажилласныг тань үнэлж энэхүү шагналаар шагнаж байна. Та бүхний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их байсан" гэдгийг цохон хэллээ.