Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Булган аймагт ажиллаж байна
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүний ажлын алба Булган аймагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүний ажлын алба Булган аймагт ажиллаж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын ажлын явц, Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явц байдал, үр дүнгийн талаар танилцаж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Орхон суманд баригдаж байгаа ЭМТ-ийн шинэ барилгын ажилтай танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Рашаант, Хишиг-Өндөр сумын эмнэлгүүдэд туулах чадвар сайтай автомашин, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх, эмэгтэйчүүдийн барилгын засварын ажил, Могод, Тэшиг, Бугат, Хангал сумдын ЭМТ-ийн барилгын засварын ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.



















