Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхэлж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхэлж байна. Энэ мөчид Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж явна.
Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос нийслэл хотын төв талбайн замаар аялуулж ийнхүү наадамчин олны өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд залж байгаа юм. Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.


















