Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Есөн товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдлыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруунтуруун, Нис

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөн товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна
Есөн товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдлыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруунтуруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 авто машинд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Хуваалцах