Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЦА: Гол дагуу хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна

Гол дагуу ил задгай хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм байнга зөрчигдөж байгаа тул иргэдийг машин техниктэй мөсөн дээгүүр зорчихгүй байх, ил задгай хог хаягдал хаяхгүй байхыг уриаллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЦА: Гол дагуу хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна
ЭЦА: Гол дагуу хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна. Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн алба иргэний хүргүүлсэн мэдээллийн дагуу газар дээр нь шалгалт хийлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасан байжээ. Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны албан хаагчид хамтран техникийн тос, маслыг цэвэрлэж зориулалтын хогийн цэгт буулгасан байна.

Хуваалцах