Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эцэг эхчүүд цэцэрлэгийн санд мөнгө хуримтлуулжээ

Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэг иж бүрэн камержуулалтын системийг цэцэрлэгтээ суурилууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг эхчүүд цэцэрлэгийн санд мөнгө хуримтлуулжээ
Эцэг эхчүүд цэцэрлэгийн санд мөнгө хуримтлуулжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэг иж бүрэн камержуулалтын системийг цэцэрлэгтээ суурилууллаа.

Байнгын ажиллагаатай хяналтын камерийг суурилуулах ажлыг Дархан хотын “Мон прог” ХХК-ийн мэргэжилтнүүд арав гаруй хоногийн хугацаанд танхим тус бүрт хоёр камер суурилуулжээ.

24 цагаар ажилладаг энэ сувиллын цэцэрлэгт хүүхэд нь явдаг эцэг эхчүүд цэцэрлэг хөгжүүлэх санд мөнгө хуримтлуулж камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө босгожээ.

225 хүүхэдтэй тус цэцэрлэгийн үндсэн долоон кабинет, үүд, хонгил зэрэг газруудад нийт 19 камер байршуулжээ.

Хуваалцах