Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээллийг шалгаж эхэллээ

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн "Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийтлэгджээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээллийг шалгаж эхэллээ
"Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээллийг шалгаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн "Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийтлэгджээ.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм.

Хуваалцах