"Эв модны наадам" Буриадад болно
Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас гадаад харилцаан дээрээ ихээхэн анхаарч ажиллаж байна. Тус аймаг хойд талаараа 1027 км 5 м урт шугамаар ОХУ-тай хиллэн оршдогийн хувьд хил залгаа, муж, районуудтай сайн хөршийн уламжлалт харилцааг бататгах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
Мэдээллийн алба

Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас гадаад харилцаан дээрээ ихээхэн анхаарч ажиллаж байна.
Тус аймаг хойд талаараа 1027 км 5 м урт шугамаар ОХУ-тай хиллэн оршдогийн хувьд хил залгаа, муж, районуудтай сайн хөршийн уламжлалт харилцааг бататгах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тиймээс хил залгаа ОХУ-ын Буриадын Түнхэн, Ахын районтой эртнээс хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ онд харилцаагаа идэвхижүүлэх, харилцан айлчлалын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, уламжлалт “Эв модны наадам”-ыг өндөр түвшинд хамтран энэ жил Буриад улсад зохион байгуулах юм.
Мөн хоёр талын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах Ханх-Мондын хилийн боомтын бараа эргэлтийг нэмэгдүүлж үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллах аж.


















