Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эвдэрсэн газрыг нөхөн сэргээлээ

Хэнтий аймгийн Батноров суманд байгалийн өнгөт чулууг иргэд түүхдээ газрын хөрсийг ухаж сэндийчсэнээр тус сумын Бүргэдийн өвөлжөө, Шаварт гэдэг газруудад байгаль орчин их хэмжээгээр сүйтгэгджээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээлээ
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээлээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Батноров суманд байгалийн өнгөт чулууг иргэд түүхдээ газрын хөрсийг ухаж сэндийчсэнээр тус сумын Бүргэдийн өвөлжөө, Шаварт гэдэг газруудад байгаль орчин их хэмжээгээр сүйтгэгджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан тус сумын ЗДТГ-тай хамтран хялбар аргаар ашиг орлого олох гэсэн иргэдийн хандлагыг өөрчлөх, байгаль орчноо хайрлаж хамгаалах сэдлийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор сүйтгэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээх ажлыг аравдугаар сарын 29-ны өдрөөс 10 хоног хийв.

Нөхөн сэргээлтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Батширээт, Биндэр, Батноров, Дадал, Баян-Овоо, Баянмөнх, Галшар, Хурх зэрэг сум тосгоны Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Батноров сумын удирдлага, нутгийн иргэд, ажил идэвхтэй хайгч иргэд, мөн чулуу түүж олборлогч иргэд өөрсдөө оролцож улиас, шар хуайс зэрэг 210 ширхэг модыг тарьж услан, зургаан га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Хуваалцах