Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран өнгөрсөн сарын 31-ний өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран өнгөрсөн сарын 31-ний өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцаж, мониторинг хийлээ. Мөн иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Л.Өлзийхүү, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо, Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригун нар тус шүүхэд ажиллав.

Төв аймгийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах Б.Өлзийбат нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 243 өргөдөл хүлээн авснаас 237 шийдвэрлэсэн байна. Үүний 178 амжилттай, 59 амжилтгүй шийдвэрлэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч 2014-2018 оны 10 сар хүртэлх хугацаанд хүлээн авч хянан шийдвэрлэсэн маргааны тоон үзүүлэлт

№ Он Хүлээн авсан өргөдлийн тоо Шийдвэрлэсэн Амжилттай Амжилтгүй 1 2014 он 96 75 52 23 2 2015 он 390 307 269 38 3 2016 он 280 246 198 48 4 2017 он 462 394 342 52 5 2018 он 10 сар 243 237 178 59

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ



Хуваалцах