Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эвлүүлгийн найруулагч шалгаруулж ажилд авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд эвлүүлгийн найруулагч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвлүүлгийн найруулагч шалгаруулж ажилд авна
Эвлүүлгийн найруулагч шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд эвлүүлгийн найруулагч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Эвлүүлгийн найруулагч

- Радио телевизийн найруулагч эсвэл компьютер графикч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эвлүүлгийн программуудыг бүрэн эзэмшсэн, техникийн ба дизайны шийдэл гаргах, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах