Европт 3000 гаруй айл гэрэл цахилгаангүй болжээ
Энэ долоо хоногийн эхээр Европын орнуудаар их хэмжээний хур тунадас унасны улмаас авто зам боогдож, тээврийн хэрэгслүүдийн аялалын хуваарь цуцлагджээ. Мөн зарим газруудад олон мянган айл өрх эрчим хүчээр хязгаарлагджээ. Тухайлбал, Австрийн өмнөд хэсэгт их хэмжээний цас унаж, цасан хунгар тогтсон бол
Мэдээллийн алба

Энэ долоо хоногийн эхээр Европын орнуудаар их хэмжээний хур тунадас унасны улмаас авто зам боогдож, тээврийн хэрэгслүүдийн аяллын хуваарь цуцлагджээ. Мөн зарим газруудад олон мянган айл өрх эрчим хүчээр хязгаарлагджээ. Тухайлбал, Австрийн өмнөд хэсэгт их хэмжээний цас унаж, цасан хунгар тогтсон бол Англид орсон цасны улмаас газар цөмөрч, есөн метрийн гүн нүх үүссэн байна.
Австрийн өмнөд хэсэгт өнгөрсөн ням гарагт орсон бороо даваа гарагт хөлдөж, зарим газруудад нойтон цас орох зэргээр байгалийн эрс тэс таагүй үзэгдлүүд нэг дор орсны улмаас зам дээр хальтиргаа гулгаа үүсч, 3000 айл гэрэл цахилгаангүй болжээ. Мөн Австрийн Кёчах Маутен тосгонд их хэмжээний цас орсны улмаас авто зам болон айлын хашаанд хунгар цас тогтсон байна. Энэ мэт цаг уурын таагүй үзэгдлүүд Европын ихэнх орныг дайрчээ. Хачирхалтай нь Англид сүүлийн өдрүүдэд хур тунадас их орж, хөрс чийгтэй байсны улмаас цөмөрч, айлын хашаанд байсан автомашин доош унасан аж. Гэрийн эзэд хөрс дахин цөмөрч, амь насаа алдахаас сэргийлэн гэртээ байхаас эмээж байгаа юм.


















