Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын чиглэлд зорчих зорчигчдын анхааралд

ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Улс болон Англи Улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын чиглэлд зорчих зорчигчдын анхааралд
Европын чиглэлд зорчих зорчигчдын анхааралд. Зураг: МҮОНРТ

ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Улс болон Англи Улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи Улсын компанид давхар даатгалтай байдаг тул манай компани Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулан Улаанбаатар-Бишкек-Истанбул-Франкфурт-Истанбул-Бишкек- Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүд нь заавал давхар даатгалд хамрагдсан байх ёстой.

Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор:- Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.- Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар 3 дугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын ОУНБ-д бууна.- Тийзийн үнэд өөрчлөлт орохгүй гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах