Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Европын холбооны “Дулаан шийдэл-II” төсөлтэй хамтран ажиллана

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Европын холбооны Свич-ЭШИА хөтөлбөрийн санхүүжилттэй

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны “Дулаан шийдэл-II” төсөлтэй хамтран ажиллана
Европын холбооны “Дулаан шийдэл-II” төсөлтэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Европын холбооны Свич-ЭШИА хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-II (SOAP-2)” төсөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай, “Дулаан шийдэл-II (SOAP-2)” төслийн “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Элиан Жарри нар үзэглэв.

Санамж бичгийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, гэр, байшингийн дулаалгын ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Хуваалцах