Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа тухай болон холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар танилцууллаа. Европын Холбооноос Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж бодит үр дүнд хүрсэн явдалд талархал илэрхийлэв.Тус уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хүрээнд санал солилцож, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах болон хууль, тогтоомжийн орчуулгыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар судалж үзэхээр тогтов гэж ХЗДХ-ийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах