Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын комиссын тэргүүн Энэтхэгт айлчилж байна

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляейн даваа гарагт Энэтхэгт хоёр өдрийн айлчлалаар Энэтхэгт хүрэлцэн очжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын комиссын тэргүүн Энэтхэгт айлчилж байна
Европын комиссын тэргүүн Энэтхэгт айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляейн даваа гарагт Энэтхэгт хоёр өдрийн айлчлалаар Энэтхэгт хүрэлцэн очжээ. Европын комиссын тэргүүн Энэтхэгт хийж байгаа энэ айлчлалын гол сэдэв нь Украиныг тойрсон асуудал болж байгааг “Ассошиэйтед пресс” уламжилж байна.

Урсула Фон дер Ляейн: Оросын Украинд явуулж байгаа түрэмгийлэл Европын аюулгүй байдалд шууд аюул заналхийлж байна...

Тэрбээр айлчлалынхаа үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд НарендраМоди, Ерөнхийлөгч РамНатКовинд нартай уулзалт хийлээ. Европын Комиссын Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийж буй энэхүү айлчлалыг, Украинд довтолсных нь хариуд Оростой холбоо харилцаагаа бууруулахыг Шинэ Дели-д уриалж байгаа Өрнөдийн хүчин чармайлтын нэг хэсэг гэж шинжээчид дүгнэж байна.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Украины нөхцөл байдалд “маш их сэтгэл зовниж байгаа”-гаа мэдэгдэж, хоёр талын аль алинд хандан энх тайвныг уриалж байгаа юм.

Мөн Энэтхэг улс одоо хэр нь, Оросыг илт буруутгахаас түдгэлзэж байгаа. Энэ сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд болсон ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах асуудлаарх санал хураалтад тус улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Энэтхэг нь хүйтэн дайны үеэс Москвагийн холбоотон байсан боловч эдүгээ Орос болон Өрнөдийн гүрнүүдтэй аль алинтай нь холбоо харилцаатай байхыг эрхэмлэдэг гэж “Ассошиэйтэд пресс” мэдээллээ.

Хуваалцах