Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын сэргээн босголт хөгжлийн банк Эрдэнэт хотод хөрөнгө оруулах эхний алхам хийгдлээ

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзлаа. Тус банк нь хөрөнгө оруулалт, зөвлөн туслах үйлчилгээ,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын сэргээн босголт хөгжлийн банк Эрдэнэт хотод хөрөнгө оруулах эхний алхам хийгдлээ
Европын сэргээн босголт хөгжлийн банк Эрдэнэт хотод хөрөнгө оруулах эхний алхам хийгдлээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзлаа. Тус банк нь хөрөнгө оруулалт, зөвлөн туслах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтын үеэр хатагтай Ирина Кравченко Орхон аймаг, Эрдэнэт хоттой боломжит бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Үүний хариуд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Манай хот байгуулагдаад 40 гаруй жил болж байна. Тиймээс инженерийн шугам сүлжээг шинэчлэх, тэлэх цаг нь болоод буй. Тиймээс энэ чиглэлээр танай банктай хамтарч ажиллахад таатай байх болно” гэсэн юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2006 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Тус банк нь дэлхийн 38 улсад үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээрээс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй үлдсэн ганц улс нь Монгол юм. Тиймээс Эрдэнэт хотын удирдлагуудаас тавьж энэ саналыг дуртайяа хүлээн авна гэдгээ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко хэллээ.

Ийнхүү талууд ойлголцолд хүрсэн тул Сангийн яамтай зөвшилцөх шийдэлд хүрсэн байна. Дашрамд дурдахад, Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Орхон аймагт ХАҮТ-тай хамтран зөвлөх үйлчилгээ болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулдаг байна гэж Орхон аймгаас мэдээллээ.

Хуваалцах