Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна

Олон нийтийн цахим сүлжээ /фэйсбүүк/-гээр болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “Шенгений улсын ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна. Тухайлбал, Серби, Чех Улсад ажилд зуучилна гэх хуурамч зары

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна
Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн цахим сүлжээ /фэйсбүүк/-гээр болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “Шенгений улсын ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна. Тухайлбал, Серби, Чех Улсад ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу иргэд бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй, сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.

Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хууль журымн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон визийг авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг болохыг сануулж байна.

Эх сурвалж: Консулын газар

Хуваалцах