Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эзэнтэй нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс Нийслэл, дүүргүүдийн мал эмнэлгүүдтэй хамтран тэжээвэр нохой, муурны үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эзэнтэй нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулна
Эзэнтэй нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс Нийслэл, дүүргүүдийн мал эмнэлгүүдтэй хамтран тэжээвэр нохой, муурны үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн олон улсад эзэнгүй золбин нохой, муурны тоог бууруулсан сайн туршлага нь үржил хязгаарлах мэс ажилбарыг үе шаттай хийсэн байдаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон улсын туршлага, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн энэ онд нохой, муурны бүртгэл, тооллого хийх, нохой, муур түр саатуулах байр барих, буудахаас бусад арга хэрэгслийг хэрэглэх арга хэмжээ авч ажиллахаар холбогдох судалгаа тооцоог хийж байна.Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах