ЭЗХЯ-нд ганцхан хар машин бүртгэлтэй байдаг
Дашрамд өгүүлэхэд ЭЗХЯ-ны ихэнх машинууд цагаан өнгөтэй байдаг, ганц хоёрхон машин л хар өнгөтэй байдгын нэг нь дээрх машин юм байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн бага үдийн үед болсон золгүй явдлын талаар нэмэлт мэдээллийг хүргэж байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хуучнаар “Нарны титэм” худалдааны төвийн суурин дээр баригдаж буй "Макс" группын барьж буй оффис, худалдааны зориулалттай барилгаас дүүжин шатны бэхэлгээний хоёр төмөрний нэг тросс нь тасарч, гуравдугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож байсан Эдийн Засгийн Хөгжлийн Яамны 31-39 УНР улсын дугаартай хар өнгийн “Land Crulsser-200” маркийн авто машины дээрээс унаж цөмөлсөн.

Тухайн үед өөр ажилтай явж байсан Нийслэлийн Онцгой Байдлын газрын эмч Э.Отгонтуяа хэргийн газар анхны тусламжийг үзүүлэхээр очсон боловч машины жолоочийн тархи нь задарсан байдалтай хэдийн нас нөгчсөн байжээ.
Энэхүү машин нь ЭЗХЯ-ны нэр дээр бүртгэлтэй байдаг, жолооч нь ч тус яамны жолооч мөн гэдгийг ЭЗХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Одоогоор хохирогч талийгаачийн нэрийг олон нийтэд зарлах нь зохимжгүй, хүний ёсонд нийцэхгүй зүйл гэсэн хариултыг өглөө.
Дашрамд өгүүлэхэд ЭЗХЯ-ны ихэнх машинууд цагаан өнгөтэй байдаг бөгөөд ганц хоёрхон машин л хар өнгөтэй байдгийн нэг нь энэ аж.
Харин хохирогчийг Б гэдэг бөгөөд 35 настай байжээ гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдэгдлээ.



















