Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан аппликэйшн гаргалаа

Энэ нь олон нийтийн эл сүлжээнд өөрийн гэсэн хаягтай болох боломжгүй бага насны хүүхдүүдэд буюу 13-аас доош настнуудад зориулсан мессенжер юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан аппликэйшн гаргалаа
"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан аппликэйшн гаргалаа. Зураг: МҮОНРТ

"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан тусгай аппликэйшн гаргаад байна. Энэ нь олон нийтийн эл сүлжээнд өөрийн гэсэн хаягтай болох боломжгүй бага насны хүүхдүүдэд буюу 13-аас доош настнуудад зориулсан мессенжер юм.

Энэ аппликэйшний тусламжтайгаар хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгээ харилцах боломжтой ажэ. Гэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр холбогдсон найзуудтайгаа л харилцах юм байна.

Тодруулбал, хүүхэд өөрөө харилцах найзуудаа сонгож нэмэх, мөн ирсэн аливаа мессежийг устгах сонголт байдагггүй юм байна. Энэ аппликэйшн нь "Мessenger kids" нэртэй юм байна.

Мэргэжилтнүүд энэ аппликэйшнийг нь хүүхдүүддээ хараа хяналт тавих бас нэгэн боломж бий болгож буй ашигтай зүйл гэж үнэлж буй юм байна.

Хуваалцах