Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?
Facebook виртуаль реалити буюу хийсвэр бодит байдлыг үүсгэх төхөөрөмж хөгжүүлдэг "Oculus VR" компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авах болсноо зарлалаа.
Мэдээллийн алба





Facebook виртуаль реалити буюу хийсвэр бодит байдлыг үүсгэх төхөөрөмж хөгжүүлдэг "Oculus VR" компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авах болсноо зарлалаа. Тус компанийн нэрийн хуудас болсон бүтээл нь "Oculus Rift" гэх нүдний шилтэй төстэй байдлаар зүүж хэрэглэдэг видео тоглоом тоглоход зориулсан төхөөрөмж юм байна. Төхөөрөмжийг хөгжүүлэхэд Kickstarter сайтаар дамжуулан босгосон хөрөнгө болон түүний дараах хөрөнгө оруулалтыг ашиглажээ.
Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг "Oculus-ийн технологи бидний ажиллах, тоглох мөн харилцах арга барилыг өөрчилнө" гэж мэдэгдсэн байна. "Oculus Rift" төхөөрөмжийг албан ёсоор худалдаанд гаргах болоогүй байгаа ч 75 мянга гаруй захиалга хүлээн авсан гэж Facebook мэдээлжээ. Мөн Oculus-ийн технологийн хэрэглээг харилцаа холбоо, медиа, энтертайнмент, боловсрол болон бусад салбар руу тэлэхээр төлөвлөж байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















