Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйтэй уулзахаар очоод дээрэмдүүлж, хүнд гэмтсэн хэргийг илрүүлэв

26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусад /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/-тай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйтэй уулзахаар очоод дээрэмдүүлж, хүнд гэмтсэн хэргийг илрүүлэв
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйтэй уулзахаар очоод дээрэмдүүлж, хүнд гэмтсэн хэргийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зодуулсан хүн гудамжинд хэвтэж байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгахад 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусад /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/-тай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмджээ. Мөн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг тайлж нүцгэлэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилжээ.

2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорьсон бол “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул “Р”, “У” нарт хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Хуваалцах