Филиппинд 100 хувийн тэтгэлгээр 102 алба хаагч сурна
Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашид хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч АНУ-д бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байна.
Мэдээллийн алба

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс Филиппин улсад англи хэлний вакумжуулсан сургалтад сурах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан нээлттэй зарласан.
Сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч суралцах хүсэлтээ гаргасан бөгөөд энэ сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 102 алба хаагч тэнцлээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчид ирэх сараас эхлэн Филиппин улсад хоёр сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах юм.
Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашид хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч АНУ-д бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байна.


















