Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Финландын “Eduten” платформ туршилтаар хэрэгжих сургуулиудыг сонголоо

“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финландын “Eduten” платформ туршилтаар хэрэгжих сургуулиудыг сонголоо
Финландын “Eduten” платформ туршилтаар хэрэгжих сургуулиудыг сонголоо. Зураг: МҮОНРТ

“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.

Туршилт судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалт өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн.

Финланд улсын математикийн хичээлийн EduTen платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах