Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Финландын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финландын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав
Финландын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Нина Васкүнлатиг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, байгаль орчин, ойн аж ахуй, соёл, хүнсний хангамж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван дөрөвдүгээр хуралдаан энэ өдөр Улаанбаатар хотноо амжилттай болсныг тэмдэглэв.

Хуваалцах