Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Франц Улсад ажлын айлчлал хийж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц Улсад ажлын айлчлал хийж байна
Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын онцгой байдлын салбарт хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар болон дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаа юм.

Төлөөлөгчид тус улсын Норманди мужид орших Тотал энержи группын нефть боловсруулах үйлдвэрийн Галын аюулгүй байдлын алба, Сэйн-Маритим мужийн Иргэний аюулгүй байдлын албаны харьяа Цацраг, химийн тусгай анги, Ангулем хотод байрлах Хэли-Юнион группын нисгэгч сургалтын төв, Турувр хотод байрладаг Десотел группын гал түймэр унтраах автомеханик шатны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр хоёр орны Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслийн хүрээнд байгуулсан гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах