Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Франц Улсын элчин сайд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзлаа

Тус уулзалтаар хоёр орны үндэсний телевизийн хамтын ажиллагаа болон цаашид хийж хэрэгжүүлэх контентын талаар тохиролцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц Улсын элчин сайд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзлаа
Франц Улсын элчин сайд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай Монгол Улс дахь Франц Улсын элчин сайд Сэбастиен Сүрүн, хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт нар ирж албан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр орны үндэсний телевизийн хамтын ажиллагаа болон цаашид хийж хэрэгжүүлэх контентын талаар тохиролцсон юм.

Тодруулбал, МҮОНРТ-ийн эрхлэн гаргасан үндэсний хэмжээний контентыг дээрх улсын “France24” телевизээр гаргах. Мөн уг телевизийн контентыг өөрийн орны үзэгчдэд хүргэх, МҮОНРТ-ийн ажилчдыг Францад сургалтад хамруулах талаар ярилцав.

“France24” телевиз нь дөрвөн хэлээр цацагддаг олон улсын сувагтай аж. Тэд уулзалтын дараа МҮОНРТ-ийн зарим студитэй танилцаж, мэдээлэл авсан юм.

Хуваалцах