Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"FRC Plus: Investment" илтгэлийн уралдааны ялагч өнөөдөр тодорно

Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уран илтгэлийн “FRC Plus” цуврал уралдааныг санаачлан эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"FRC Plus: Investment" илтгэлийн уралдааны ялагч өнөөдөр тодорно
"FRC Plus: Investment" илтгэлийн уралдааны ялагч өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уран илтгэлийн “FRC Plus” цуврал уралдааныг санаачлан эхлүүлсэн.

Мэргэжил, боловсрол, нас, хүйс харгалзахгүй хүссэн хэн бүхэн оролцох боломжтойгоор зохион байгуулж буй уралдааны анхных “FRC Plus: Investment” буюу “Хөрөнгө оруулалт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж байна. Үүн дотроо “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “Fintech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож илтгэх боломжийг оролцогчдод олгож буй.

Гурван үе шаттай явагдаж байгаа “FRC Plus: Investment” уралдааны сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр Монголбанкны хурлын танхимд болж, шилдэг илтгэгч тодорно.

Уралдааны эцсийн шатанд зургаан оролцогч шалгаран үлдээд байгаа бөгөөд өнөөдрийн шалгаруулалтаар тэднээс гурав нь эхний байруудыг эзлэх юм.

Хуваалцах