Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Аюурзана: Хөл хорио уран зохиолд тод ул мөрөө үлдээсэн

Гэрээс гаралгүй ганц хоёр сар сууна гэдэг бол уншиж, боловсрох ховорхон боломж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Аюурзана: Хөл хорио уран зохиолд тод ул мөрөө үлдээсэн
Г.Аюурзана: Хөл хорио уран зохиолд тод ул мөрөө үлдээсэн. Зураг: МҮОНРТ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзана цаг үеийн үйл явдалтай холбоотой сэтгэгдлээ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Хөл хорио гэдэг уран зохиолд бас л тод ул мөрөө үлдээсэн зүйл дээ. Боккачогийн “Декамерон”-оос эхлээд Пушкины “Тахлын үеийн найр”, Камюгийн “Тахал”, Маркесын “Тахлын үеийн дурлал” гээд нийтийг хамарсан цар халдварын сэдэлтэй зохиол олон. Стендаль л гэхэд зориуд хоёр жил гэртээ бүгж Монтэнийг уншсаныхаа ачаар зохиолч болсон гэж дурссан байдаг. Гэрээс гаралгүй ганц хоёр сар сууна гэдэг бол уншиж, боловсрох ховорхон боломж шүү!” гэжээ.

Хуваалцах