Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн бүтээлүүд тайз, дэлгэцнээ амилна

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн найруулагч С.Бямбын бүтээж буй ижил нэрт (Bedridden) киноны зураг авалтыг өнгөрсөн онд “Nomadia Pictures”, “Гуру Медиа” студи хийж гүйцэтгэсэн. Тус кино энэ онд үзэгчдэд хүрэх бөгөөд зохиолчийн 2002 онд бич

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн бүтээлүүд тайз, дэлгэцнээ амилна
Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн бүтээлүүд тайз, дэлгэцнээ амилна. Зураг: МҮОНРТ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн найруулагч С.Бямбын бүтээж буй ижил нэрт (Bedridden) киноны зураг авалтыг өнгөрсөн онд “Nomadia Pictures”, “Гуру Медиа” студи хийж гүйцэтгэсэн. Тус кино энэ онд үзэгчдэд хүрэх бөгөөд зохиолчийн 2002 онд бичсэн эл зохиол ийн 17 жилийн дараа дэлгэцийн бүтээл болон мэндлэх гэж байна.

Үүнээс гадна Г.Аюурзанын гэргий зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд” номд орсон “Ярилцлага” зохиол тайзны бүтээл болно. Тус бүтээлийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн шагналт Н.Наранбаатар найруулж байгаа бөгөөд ирэх сард тус театрын тайзнаа үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах