Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа

Өнгөрсөн 7 хоногт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан завсарлахгүйгээр намрын чуулган хүрнэ хэмээн учир мэдэх албаны хүмүүс ярьсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа
Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 7 хоногт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан завсарлахгүйгээр намрын чуулган хүрнэ хэмээн учир мэдэх албаны хүмүүс ярьсаар байна.

Тиймээс урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яарч байгаа өнөөгийн УИХ-ын ээлжит бус хуралдаанууд зарим хуулиас болж гацаанд орж магадгүй. Тухайлбал Урт нэртэй хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага аваад байгаа МАН-ын нүүдэл хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Харин тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Эдийн засагт бий болоод байгаа хүндрэлийг шийдэх, сэргийлэх арга хэмжээг авч байна гэж ойлгож байна. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Монголбанкинд алт тушаалтыг нэмэгдүүлэх хууль орж ирж байна. Мөн Урт нэртэй хуулийг яаруу, сандруу хэлэлцэж болохгүй байх. Би хууль санаачлагчийн хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Гэхдээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдгийг сайн ярилцах ёстой.” гэв.

Түлхүүр үг:Г.Баярсайхан
Хуваалцах