Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо
Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо. Зураг: МҮОНРТ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон.

Гэвч хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд конст­ракшн” компаниа эр­гүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүү­хийн хууль бус шийд­вэр гаргуулсан, Дарханы тө­мөрлөгийн үйлдвэрээс баяж­мал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.дол­лар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүт­гэ­­сэн хэрэгт буруутгасан юм.

Хуваалцах