Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Буяндоржтой холбогдох шүүх хурал болно

“Ноёд” группын захирал Г.Буяндоржтой холбоотой иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Буяндоржтой холбогдох шүүх хурал болно
Г.Буяндоржтой холбогдох шүүх хурал болно. Зураг: МҮОНРТ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржтой холбоотой иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүд олны анхаарлыг татсаар байна.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдох шүүх хурал өнөөдөр 08:30 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд болох юм. Түүний хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван нарын гурван хүнд холбогдох хэргийг тусгаарласан байна.

Хуваалцах