Г.Маралмаа, Т.Цогт нарыг пүрэв гарагт шүүнэ
Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдан шүүгдэж буй Т.Цогт болон охины хойд ээж Г.Маралмаа нарын шүүх хурал ирэх пүрэв гарагт болохоор болжээ.
Мэдээллийн алба

Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт болон охины хойд ээж Г.Маралмаа нарын шүүх хурал ирэх пүрэв гарагт болох тов гарчээ. Тэднийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүх юм.
Г.Маралмаа, Т.Цогт нарыг өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд шүүсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.


















