Г.Отгонжаргал манай бөхчүүдийн салхийг ялалтаар эхлүүлэв
Тус тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал манай бөхчүүдийн салхийг хагаллаа.
Мэдээллийн алба

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд болж байна.
Тус тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал манай бөхчүүдийн салхийг хагаллаа.
Тэрбээр тойргийн эхний барилдаандаа Казахстаны Алтин Шагаеваг 11:0-ээр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имай.


















