Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих руу шилжүүллээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлжээ.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүлжээ.
Г.Сарангэрэлд оноосон 1.6 жилийн хорих ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр баталсан. Хэдийгээр Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанд хандсан ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан тул ийнхүү эмэгтэйчүүдийн хорих ангид шилжүүллээ.


















