Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Шийлэгдамба: Эмийн төсөвт анхаарал хандуулах шаардлагатай

Эмнэлгүүдийн эмийн төсвийг урд оныхоос хоёр дахин багаар баталсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Шийлэгдамба: Эмийн төсөвт анхаарал хандуулах шаардлагатай
Г.Шийлэгдамба: Эмийн төсөвт анхаарал хандуулах шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Эмнэлгүүдийн эмийн төсвийг урд оныхоос хоёр дахин багаар баталсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тухайлбал, нийслэлийн харьяа бүх шатны эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийн тал хувийг нь танасан. Жилээс жилд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо өсч байгаа энэ үед ингэж танах нь буруу гэдгийг эмнэлгийн удирдлагууд шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэвээр ажиллавал энэ оны 6 сараас хойш хэвтэн эмчлүүлэх иргэдийг хүлээн авахад хүндрэл үүснэ гэж байсан юм. Төсвийн тодотгол ярьж байгаа энэ үед эмийн төсвийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ. Үүнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас манай сурвалжлагч тодруулга авсныг хүргэе.

Хуваалцах