Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сүхбаатар 20 гаруй жилийн өмнөөс зоосон мөнгө цуглуулж эхэлжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Сүхбаатар цаасан болон зоосон мөнгөнүүдийг 20 гаруй жилийн өмнөөс цуглуулж эхэлжээ. Түүний арвин их цуглуулгад Монголын их хаадын үеийн зоосноос эхлээд 1800 оны Оросын цаасан мөнгө хүртэл багтаж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Г.Сүхбаатар 20 гаруй жилийн өмнөөс зоосон мөнгө цуглуулж эхэлжээ
Г.Сүхбаатар 20 гаруй жилийн өмнөөс зоосон мөнгө цуглуулж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Сүхбаатар цаасан болон зоосон мөнгөнүүдийг 20 гаруй жилийн өмнөөс цуглуулж эхэлжээ. Түүний арвин их цуглуулгад Монголын их хаадын үеийн зоосноос эхлээд 1800 оны Оросын цаасан мөнгө хүртэл багтаж байна.

Г.Сүхбаатар 20 гаруй жилийн өмнөөс зоосон мөнгө цуглуулж эхэлсэн. Хүүхэд насандаа зоосон мөнгөөр тоглож арвижуулахаар цуглуулж байсан бол сүүлийн жилүүдэд зоосон болон цаасан мөнгөний үнэ цэнийг иргэдэд таниулж, сурталчлах зорилгоор хоббигоо болгон өргөжүүлсэн байна. Тэрээр өөрийн цуглуулгаа Монгол, гадаад, дурсгалын гэсэн гурван хэсэгт хуваан хадгалдаг. Түүний цуглуулгад 1925 –аас 2018 оны бүхий л монгол мөнгөн дэвсгэртүүд болон зоосон мөнгөнүүд багтсан байна.

Түүний цуглуулгад 1925 оноос хойших цаасан болон зоосон мөнгөнүүд багтдаг

Түүний арвин их цуглуулгад Монголын их хаадын үеийн зоос, түүхэн үйл явдлын гэрч болсон зооснуудаас эхлээд 1800 оны Оросын цаасан мөнгө хүртэл багтаж байна. Тэрээр цуглуулгаа “ зоос цаасан мөнгө цуглуулагчдын групп”-ээр дамжуулан солилцоо хийж өргөжүүлдэг тухайгаа ярьж байлаа. Мөн долоо хоног бүрийн ням гаригт Улаанбаатар хотод болдог цуглуулагч нарын уулзалтад очиж ахмадуудаасаа мөнгөний түүхийн талаар мэдээлэл сонсож, туршлага судалдаг байна. Нэг ёсондоо өөрийн хоббигоо даган цаас, зоосон мөнгө судлаач болж байгаагаа хуучилсан юм.

Дэлхийн 80 гаруй орны зоосон мөнгийг цуглуулжээ

Г.Сүхбаатар АНУ-ын муж тус бүрийн зоосон мөнгийг нэг бүрчлэн цуглуулж хадгалжээ. Энэ мэтчилэн өөрийн цуглуулгадаа 80 гаруй орны зоосон мөнгийг хавтаслан хадгалсан байна. Мөн өөрийн компьютер, программист мэргэжлээ давуу тал болгон монгол үндэснийхээ зоосон мөнгөнүүдийг бэлэг дурсгалын зүйл болгон жаазалжээ.

Тэрбээр 2016 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Түүнээс хойш цуглуулга нь улам их арвижсан учир ирэх 9 дүгээр сард цаасан болон зоосон мөнгөний үзэсгэлэнгээ Арвайхээр хотноо дахин дэлгэхээр төлөвлөж байгаа юм.

Хуваалцах