Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 3-нд болно

үүх хуралдааныг гуравдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 3-нд болно
Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 3-нд болно. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/хууль сахиулагч албаны үүрэгтээ хайнга хандах/ хэргийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд товлогдсон юм.

Гэвч улсын яллагчаар оролцох Д.Пүрэвдагва Нийслэлийн прокурорын газарт ажиллахаар болж оронд нь томилогдсон прокурорыг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлтийг Баянгол дүүргийн прокурорын газраас хүргүүлснээр шүүх хуралдааныг гуравдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хуваалцах