Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Төмөрбаатар: Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна

Он гарсаан өнөөдрийн байдлаар гаалийн байгууллагаас хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтаар нийт 85 зөрчил илрүүлэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Төмөрбаатар: Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна
Г.Төмөрбаатар: Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Он гарсаан өнөөдрийн байдлаар гаалийн байгууллагаас хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтаар нийт 85 зөрчил илрүүлэн шийдвэрлэлээ.

Үүнд:

- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн 10
- Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг зөрчсөн 6
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчсөн 16
- Хүнсний тухай хуулийг зөрчсөн 4 зөрчлийг тус тус илрүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Импортлох болон дамжуулан өнгөрүүлэх үеийн мэдэгдэл авах хүсэлтийг аж ахуйн нэгж, иргэдээс сарs.gaali.mn цахим хаягаар хүлээн авч, өмнө нь 7-10 хоногийн хугацаанд шийдвэрлэж байсан бол одоо бүрэн цахимжсанаар 4-8 цагт багтаан хариуг гаргаж байна.

Эх сурвалж: ГЕГ

Хуваалцах