Г.Төрболд хүүд тусламжийн гараа сунгахыг уриалж байна
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм. Хорвоод мэндлээд хоёрхон сар болж байгаа хүү өнөөдөр өвчинтэйгээ бас үхэлтэй тэмцэлдэж байна.
Мэдээллийн алба

Хорвоод мэндлээд хоёрхон сар болж буй Г.Төрболд хүүд тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Тэрээр тархины хоёр талдаа битүү цус хуралттай төржээ. Хурсан цусыг нь шимэгдүүлэх эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийлгэх шаардлагатай гэдгийг ар гэрийнхэн болон эмчлэгч эмч нь хэлж байгаа юм.
Хэрвээ эмчилгээ хийлгэхгүй бол цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй буюу тархины саажилттай болох аюултай юм. Хүүгийн ээж гэртээ хүүхдээ харж, эмээ нь автобусны буудал дээрх ширхэгийн чихэр, бохь зарж амьдралаа залгуулдаг байна. Харин хүүг ээж нь цаг алдалгүй байнга эмнэлэгт үзүүлдэг бөгөөд “Цироксин” буюу тархинд хурсан цусыг шимэгдүүлэх үйлчилгээтэй эмийг нэн яаралтай уух шаардлагатай байгаа юм байна.
Одоо нялх үед нь эмчилгээ хийвэл үр дүн нь хурдан үйлчилж, эдгэрэх учиртай. Гэвч энэ эм нэг ширхэг нь л гэхэд 70 мянган төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд худалдаж авах чадваргүй ар гэрийнхэн ийнхүү хандив туслалцаа гуйж байна. Их, бага гэлтгүй чадах чинээгээрээ туслаж, энэ бяцхан хүүг эрүүл саруул болгож амьдрал бэлэглэхийг ээж, эмээ нь чин сэтгэлээсээ гуйж байна.
Хүүтэй холбоотой мэдээллийг 96890885, хүүгийн эмээгийн 94920941 дугаарын утсанд холбогдож, авч туслаарай хүмүүс ээ. Данс ХААН банк 5023095413.


















