Г.Уянга: Жагсаалд ирэхдээ баг зүүж болно
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион багйуулж буй дээрх жагсаалд иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнүүд хамтарч оролцохоор болсон талаар мэдээлж хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Г.Уянга ирэх даваа, мягмар гарагт буюу энэ сарын 14, 15-ны өдрүүдэд "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион багйуулж буй дээрх жагсаалд иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнүүд хамтарч оролцохоор болсон талаар мэдээлж хэвлэлийн бага хурал хийлээ.
Г.Уянга гишүүний хэлснээр "Гал үндэстэн" холбоо, Гамшгийн эсрэг үндэсний төв, "Урангүй Монгол" хөдөлгөөн, Шинэ эрин үе клуб, "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн", "Ногоон цөм" ТББ, "Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" хөдөлгөөн, "Нэгдмэл Монгол" ТББ-ууд түүний зохион байгуулж буй жагсаалд нэгдэж хамтран зохион байгуулахаар болжээ.
Мөн тэрээр эрх баригчдад өөрийн дуу хоолойгоо хүргэхийг хүсч байгаа хэдий ч ямар нэг дарамт шахалтаас эмээж байгаа бол маск эсвэл баг зүүж ирээд өөрийн үгээ хэлж болно гэдгийг хэлсэн юм.


















