Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

G зэрэглэлтэй хөргөгч цахилгаан их зарцуулдаг

иргэд цахилгаан бараа худалдаж авахдаа нэн тэргүүнд эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийн тэмдэглэгээг харж авах хэрэгтэй.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
G зэрэглэлтэй хөргөгч цахилгаан их зарцуулдаг
G зэрэглэлтэй хөргөгч цахилгаан их зарцуулдаг. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчийг хэмнэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэд өдөр тутмын цахилгаан хэрэглээнийхээ эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй. Тухайлбал, иргэд цахилгаан бараа худалдаж авахдаа нэн тэргүүнд эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийн тэмдэглэгээг харж авах хэрэгтэй. Жишээ нь, хөргөгчний хувьд G зэрэглэлтэй байвал цахилгаан их зарцуулдаг гэсэн үг. Харин A, A++, A+++ гэсэн зэрэглэлтэй байвал цахилгааныг хамгийн сайн хэмнэдэг байна.

"Свич Ази” хөтөлбөрийн мэргэжилтэн доктор н.Эрдэнэчимэг ингэж ярилаа.

Иргэд зурагтаа удирдлагаар унтрааж орхидог ч улаан гэрэл асаалттай үлдсэн тохиолдолд эрчим хүчийг зарцуулсаар байдаг. Түүнчлэн гар утасны цэнэглэгчээ салгалгүй орхиход мөн эрчим хүч зарцуулдаг байна.

Хуваалцах