Гаалийн байгууллага 3020 захиргааны зөрчил илрүүлэв
Гаалийн байгууллага 2013 онд нийт 3020 захиргааны зөрчил, 117 эрүүгийн шинжтэй зөрчлийг илрүүлэн харъяалах хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал :
Мэдээллийн алба

Гаалийн байгууллага 2013 онд нийт 3020 захиргааны зөрчил, 117 эрүүгийн шинжтэй зөрчлийг илрүүлэн харъяалах хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал :
Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 773-ыг илрүүлэн, 1,2тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 506,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан байна.
Гаалийн харилцаанд оролцогчид гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчиж буй байдлыг шинжэхэд дараах гурван төрлийн зөрчлүүд нийтлэг үйлдэгдэж байгаа юм. Үүнд:
1. Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийх зөрчил нийт зөрчлийн - 34,6%
2. Гаалийн байгууллагаас тогтоосон Бараа мэдүүлэх журам зөрчсөн үйлдэл нийт зөрчлийн-28,5%
3. Эд зүйлийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл нийт зөрчлийн - 15 % орчим хувийг эзлэж байна.
Дээрх гурван төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 78,1% орчим хувийг эзлэж байгаа тул Гаалийн байгууллагаас онцгойлон анхаарч, таслан зогсоох урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа аж.


















