Гаалийн байгууллага он гарснаас хойш 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129хувь-аар өссөн байна.
Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4хувиар өсжээ. Үүнээс Татварын орлого 52.5хувь Хураамжийн орлого 41.5хувийг эзэлсэн байна.