Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн байгууллага шинэ бүтээгдэхүүнээ хүртээж эхэллээ

Дээрх үйл ажиллагааг өнөөдрөөс албан ёсоор нээж Гаалийн байгууллагын удирдлага болон холбогдох хэлтсийн албан тушаалтнууд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гаалийн байгууллага шинэ бүтээгдэхүүнээ хүртээж эхэллээ
Гаалийн байгууллага шинэ бүтээгдэхүүнээ хүртээж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн байгууллага үйлчилгээний шинэ төрлийн "БҮТЭЭГДЭХҮҮН"-ийг үйл ажиллагаандаа ашиглан, нийт гаалийн харилцаанд оролцогч нарт түгээж эхэллээ. Тодруулбал, Гаалийн хилээр сүүлийн 5 жилд хамгийн их тоо хэмжээгээр нэвтэрсэн өргөн хэрэглээний 1500 орчим нэрийн барааны "Хил орчмын үнийн судалгаа", суудлын автомашины үзүүлэлтээс хамааран 14000 орчим "Импортын суудлын автомашины үнийн судалгаа"-г хийж, ухаалаг дэлгэцэнд ил тод нээлттэй байршуулан, Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглах үйл ажиллагаа юм.

Гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, нэг төрлийн барааг өөр, өөр үнээр үнэлж, ялгаатай татвар ноогдуулдаг гэх хардлага сэрдлэгийг арилгах, гаалийн болон бусад татвараар улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, барааны үнэ, үнэлгээтэй холбоотой худалдааны луйвраас сэргийлэх, таслан зогсоох зорилгоор "Импортын барааны үнийн судалгааны программ"-ыг нэвтрүүлж байгаа билээ.
Энэхүү үнийн судалгаануудыг гаалийн бүрдүүлэлтэд ашигласнаар өргөн хэрэглээний бараа болон суудлын автомашиныг гаальд мэдүүлэх үйл ажиллагаа хялбар, ойлгомжтой, түргэн шуурхай болж, тэр хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэж, бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах таатай орчин бүрдэж байна.

Гадаад худалдаанд оролцогч нь импортийн нэрийн барааг гаальд мэдүүлэхээсээ өмнө тухайн бараа нь судалгааны ямар үнэтэй байгаа, энэ төрлийн барааг гаальд мэдүүлэхэд ямар төрлийн, хэдий хэмжээний татвар төлөх вэ?, ижил төрлийн бараа эд зүйл ямар үнэтэй байгаа зэрэг мэдээллийг чөлөөтэй авах боломжтой юм .

Хамгийн энгийнээр дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд чөлөөтэй хүртээснээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааны хувьд доорх үр дүн ач холбогдол гарч байгаа юм. Тухайлбал :
- Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт нэг ширхэг барааны гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацаа 50-60 сек байсан бол энэ шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигласнаар 10-20 сек болж цаг хугацаа 2-5 дахин буурсан.

- ГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт сүлжээний ачаалал ихтэй үед автомашины 1 мэдүүлгийг нөхөн бичих хугацаа нь 10 минут байсан бол 7-9 минут, сүлжээний ачаалалгүй үед 1 мэдүүлгийг нөхөн бичих хугацаа 5 минут байсан бол 2-3 минут болж 20%-аас 2 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Дээрх үйл ажиллагааг өнөөдрөөс албан ёсоор нээж Гаалийн байгууллагын удирдлага болон холбогдох хэлтсийн албан тушаалтнууд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт эхлүүллээ.

Хуваалцах